Казахстан улс Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг даргалахдаа тус байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана гэж В.Путин найдаж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Москва орчмын өргөөндөө Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзахдаа, “бүгдийг хамарсан шинжтэй, байгуулагдсан зорилгод хамаарах асуудлыг шийдэх ёстой” Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орон анх удаа даргалж байгааг тэмдэглэв. Европын бүх тивд ардчилал, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг хэлж байгаагаа В.Путин тайлбарлалаа. Тэрээр хуучин зөвлөлтийн орон зайн сэдвийг үргэлжлүүлэн ярихдаа, 2010 оны 7-р сарын 1-ээс Орос, Казахстан, Белорусын хооронд Гаалийн холбоо бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэхийг тэмдэглэв. Энэ эдийн засгийн нэгдсэн орон зайн зүгт хөдлөх эхлэл гэж Назарбаев үзэж байна.