Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дайны ахмад дайчдын хүсэлтэд "нэн анхаарал хандуулж",  тэднийг орон сууцаар хангахад чирэгдүүлэхгүй байхыг засгийн газар болон бүс нутгийн удирдагчдаас шаардлаа. Орон сууцаар гачигдаж байгаа бүх ахмад дайчдад хүсэлтийг нь бүртгэлд оруулсан эсэхээс үл хамааран орон сууц олгоно гэж ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдэх зөвлөлгөөний үеэр тэд мэдэгдэв. Ахмад дайчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарал хандуулах, тэдэнд сувилалд амарч, эмчлүүлэх боломж олгохыг Д.Медведев уриаллаа. Ялалтын 65 жилийн ойн баяраар тээврийн бүх хэрэгсэлд дайнд оролцсон хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үнэ төлбөргүй зорчино. Төсөвт энэ хөрөнгийг оруулсан гэж Д.Медведев хэллээ.