Хэрэвээ олон улсын санхүүжүүлэлт байх юм бол Орос улс,Афганистан улсын хүчний байгууллагад цэрэг, техник, зэвсэг нийлүүлэх ажлыг өргөжүүлэхэд бэлэн байна гэж Интерфакс агентлагт ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Владимир Назаров мэдэгдлээ. Афганистаны арми, цагдааг АНУ-ын хөрөнгөөр, Зүүн Европд үйлдвэрлэсэн, шаардлага хангаагүй, лицензгүй оросын зэвсэгтэй ижил хуурамч зэвсэгээр зэвсэглэж байна гэж тэр хэллээ. АНУ болон түүний холбоотнууд энэ хөрөнгийг үнэн чанартаа, хулгайн аргаар үйлдвэрлэсэн, чанар муутай бүтээгдхүүнд зарцуулж байна гэж Назаров хэллээ. АНУ болон тэдний холбоотнуудын хөрөнгөөр, Орос улс өндөр чанартай зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна. Цөлийн, агаарын темпратурын эрс өөрчлөлттэй нөхцөлд илүү тохиромжтой, хэрэглэхэд хялбар оросын техникийг афганчууд илүүтэйд үздэг. Үүний зэрэгцээ Орос улс Афганистанд буцалтгүй тусламжаа үзүүлсээр байх болно.