Орос улсын цэрэг техникийн тусламжтайгаар мансууруулах бодисны наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, Атлантын болон Номхон далай дах хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийдэнэ гэдэгт Никарагуагийн ерөнхийлөгч Даниэль Ортега итгэлтэй байна. Манагуад, Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзахдаа тэр энэ тухай мэдэгдлээ. Никарагуагийн хэвлэл мэдээлэлийнхэний мэдээлснээр Ортега, Лавров 2, хөрөнгө оруулалт, тээвэр, аялал жуулчлал, спорт зэрэг салбар дах хоёр талын хамтын ажиллагааг хэлэлцлээ. Үүнээс гадна Орос улс , Никарагуа улсуудын хооронд онгоцны нислэг үйлдэх, Манагуад Орос улсын тусламжтайгаар эмнэлэг барих зэрэг чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Лавров Никарагуад хэлэлцээ хийснийхээ дараа Гватемал улсыг зорилоо.