Оросын ерөнхийлөгч Д.Медведев, Украин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд Виктор Януковичд баяр хүргээд,ойрын үед Орос улсад албан ёсоор айлчилахыг урилаа гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Олон улсын хэм хэмжээнд явагдсан ерөнхийлөгчийн сонгууль, Украины ард түмэнийг, уг язгуур нэгт оросын ард түмэнтэй хагаралдуулах гэсэн муухай оролдлогыг таслан зогсоож, жинхэнэ сайн хөршийн харилцааг бэхжүүлэх үйлс эхэллээ. Энэ үйлс оросын арт түмэний сэтгэл санаанд бүрэн нийцэж байна гэж оросын төрийн тэргүүн илгээлтдээ өгүүлжээ. Орос, Украины харилцан хамтын ажиллагаа «үр бүтээлтэй жинхэнэ түншийн» харилцаанд шилжиж, хамтын хүчээр харилцан ашигтай хамтын ажиллагааг цогцлооно гэдэгт итгэлтэй байна гэж илгээлтдээ өгүүлжээ.