Ванкуверт болж байгаа олимпын наадамд хамгийн олонд түгсэн спортын төрөл хоккейн тэмцээн гараандаа орлоо. Эхний тоглолт бол их тэмцлийн өмнөх хүлээлт байдаг болохоор эхлээд ялсан ялагдсан гэдэг бол үндсэндээ төгсгөлийн тоглолтод нэг их өөрчлөлт үзүүлэхгүй. Тийм учраас үзэгчид мөсөн дээрх тэмцэлд эртнээс бэлдэж бүх тасалбарыг урьдчилан худалдаж авчээ. Гол шагналын төлөө олон жил дараалан 7 шигшээ баг тэмцэлдэж байна. Эд бол олимпын эзэн баг канадчууд, Орос, АНУ, Финлянд, Швец, Чех, Словак улсуудын үндсний шигшээ багууд юм. Дэлхийн хоёр удаагийн аврага Орос улсын баг Ванкуверт хүрэлцэн ирлээ. Гэхдээ энэ нь заавал ялалт байгуулна гэсэн үг бишээ! Олимпын тоглолт гэдэг тийм амар хоол бишээ! Тамирчин болгоны хувийн амьдралд онцгой мөр үлдээдэг гайхамшигтай баяр юм. Энд сулхан өрсөлдөгч гэж байхгүй, өөрөөр хэлбэл «эцсээ хүртэл» тэмцэлдэх болно. 2-р сарын 16-нд Латвийн шигшээтэй тоглох тоглолт оросуудын хувьд амар хоол биш! Манай шигшээ баг тоглолт болохоос хэдхэн цагын өмнө бүрэлдэнэ, тийм учраас дасгалжуулагч тоглолтын явцад тавын бүрэлдхүүнийг сонгох болно гэж олимпын аврага алдарт хаалгач Владислав Третьяк ярьж байна. Манай өрсөлдөгч латвичууд энэ тоглолтод нэг, хоёр өдөр бэлдээгүй, тэд нэг багт тоглодог тамирчид. Түүнээс гадна энд Ванкуверт тэд нөхөрсөг тоглолт хийсэн. Дэлхийн аврагатай эхний тоглолт хийнэ гэдэг тэдний хувьд том аз! Хэрвээ тэд дэлхийн аврагыг хожиж чадвал тэд баатар болно. Сүүлийн хоёр удаагийн дэлхийн аврагын ялалт байгуулахад дасгалжуулсан Вячеслав Быков өөрийнх нь багынхан ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Манай тамирчид бол мэргэжлийн хүмүүс, тэд яаж бэлтгэл хийхээ мэднэ. Сайхан тоглолт үзүүлэхийн тулд тэдний сэтгэл санааны, ур чадварын гайхамшигийг зохих түвшинд хүргэх л хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй! Тэдний, канадын хоккейны үндсэний лигт тоглолдог, америкын лигд тоглодог нь хамаагүй, тэд оросууд, оросын шигшээ баг! Тэдэнд өөр хэлээр ярих хэрэггүй! Тэд нэг цогц! шүү дээ! гэж тэр хэллээ. Бид Канадад эх орныхоо нэрийг хамгаалахын төлөө, ялалт байгуулахын төлөө ирсэн. Хамгийн гол нь бид нэг баг гэдгээ мэдрэх ёстой, Квебект бид 3 дах үед гараад яаж ялсан яг л тэгж тоглох хэрэгтэй гэж америкийн үндэсний лигийн гарамгай довтлогч Александр Овечкин ярьж байна.