Ванкуверт болж байгаа олимпын наадамд хамгийн олонд түгсэн спортын төрөл хоккейн тэмцээн гараандаа орлоо. Эхний тоглолт бол их тэмцлийн өмнөх хүлээлт байдаг болохоор эхлээд ялсан ялагдсан гэдэг бол үндсэндээ төгсгөлийн тоглолтод нэг их өөрчлөлт үзүүлэхгүй. Тийм учраас үзэгчид мөсөн дээрх тэмцэлд эртнээс бэлдэж бүх тасалбарыг урьдчилан худалдаж авчээ. Гол шагналын төлөө олон жил дараалан 7 шигшээ баг тэмцэлдэж байна. Эд бол олимпын эзэн баг канадчууд, Орос, АНУ, Финлянд, Швец, Чех, Словак улсуудын үндсний шигшээ багууд юм. Дэлхийн хоёр удаагийн аврага Орос улсын баг Ванкуверт хүрэлцэн ирлээ. Гэхдээ энэ нь заавал ялалт байгуулна гэсэн үг бишээ! Олимпын тоглолт гэдэг тийм амар хоол бишээ! Тамирчин болгоны хувийн амьдралд онцгой мөр үлдээдэг гайхамшигтай баяр юм. Энд сулхан өрсөлдөгч гэж байхгүй, өөрөөр хэлбэл «эцсээ хүртэл» тэмцэлдэх болно.