Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Украин улс одоо л нэг юм ухаан орж байх шиг байна. Сонгуулийн энэ шатууд сансаныг бодвол хэрүүл шуугиан багатай боллоо. Виктор Ющенкогийн үе дуусаж байна гэдэг нь сонгуулийн 1-р шатны дараа л тодорхой харагдаж байсан. Харин одоо сонгуулиас хойш 7 хоногийн дараа СЕХ, сөрөг хүчний тэргүүн байсан Виктор Януковичийг Украин улсын ерөнхийлөгчөөр албан ёсоор зарлах гэж байна. Энэ үйл явдал 2-р сарын 17-ноос оройтолгүй болох ёстой. Сонгуулийн бүхий л сурталчилгааны туршид Януковичийн өрсөлдөгч Юлия Тимошенкогийн өмнө өвдөг сөхрөн тал засаж байсан Барууныхан, «Бус нутгийн намын» тэргууний ялалтыг уг дуугуй хулээн зөвшөөрлөө. Януковичийг энэ өндөр албан тушаалд сонгогдсонтой нь холбогдуулж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, НАТО, ЕХ-ны удирдагчид, Европын ихэнх орны ерөнхийлөгчид баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгчийн суудлаас салахад 5 минут дутуу байгаа Виктор Ющенкогийн сайн найз нар Польш, Гүрж улсуудын тэргүүнүүд сүүл барьж баяр хүргэлээ. Гадаад орнуудын тэргүүнүүдийн ийм байр суурь Юлия Тимошенког ямарч сэтгэл санааны дэмжлэггүй болголоо. Ерөнхий сайд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй санаатай байлаа ч гэсэн, нэгэнт л Барууныхан сонгуулийн дүнг албан ёсны гэж үзсэн бол түүний энэ үйлдэл ямарч үр дунгүй. Өөрийнхөө ялагдлын талаар нэг ч үг цухуйлгахгүй байхаар шийдсэн Тимошенко ч үүнийг сайн ойлгож байгаа. Дээд Радад, шинэ засгийн газар бүрдүүлэх, эрх барих эвсэл байгуулагдаад байна. Ерөнхий сайдыг ажлаас нь халах, шинээр сонгохыг зөвхөн парламент л шийдэх эрхтэй болохоор, Тимошенког огцруулах цорын ганц албан ёсны арга бол энэ юм. Тэгэхдээ гэнэтийн явдал ч болж мэдэх юм. Жишээ нь хуучин ерөнхийлөгчийн талыг баримтлаж байсан «Манай Украин» парламентын бүлэг, ялалт байгуулсан Януковичийг дэмжсэний хариуд Виктор Ющенкодоо ерөнхий сайдын суудал горилж магадгүй. Энэ үед украины шинжээчид, Киев хөршүүдтэйгээ харьцах харилцааны ирээдүйг энгийн байдлаар таамаглах гэж оролдож байна. Иймэрхүү өөрчлөлт цаг хугацаа шаардана, шууд л бие биенийхээ тэврэлтэнд орохыг хэн ч хүсэхгуй гэж улс төр судлаач Александр Сегал үзэж байна: Янукович бол ихээхэн болгоомжтой хүн. Тиймээс «улбар шар» эвсэл шиг огцом үйл ажиллагаа явуулахгүй. Орос улс, Европын хооронд бултах маягын бодлого баримтлах бол уу? Тэр аж үйлдвэрийнхний хүрээных тийм учраас шууд л Орос улсын өвөрт гүйж орох нь юу л бол! Мөн украинчууд том капиталаа өөрийнхөө оронд оруулах сонирхолтой байгаа. Алсын болон ойрын орнуудын өрсөлдөгч нарт дотоодын зах зээлээ алдахгүйг бодно.
Н. Киев, Москва 2 ойрын үед эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болно гэдэгт Александр Сегал итгэлтэй байна. Украины байгалын хий дамжуулах системийн сэргээн засварлалт бодитой юм. Энэ тохиолдолд оросын хөрөнгө оруулалт зөвхөн капиталын хувиар ч биш, зайлшгүй чухал юм. Хий дамжуулах хоолой бол ижилхэн нэг л стандартаар баригдсан. Ийм учраас Орос, Украины холбоо энэ нөхцөлд техникийн хувьд зайлшгүй билээ. Үүнийг урьд нь яагаад хийгээгүй вэ? Улс төрийн харалган бодлогоос болж шийдсэн, эдийн засгийн бус улс төрийн шийдэл байсан юм гэлээ. Виктор Януковичийн бямба гаригт оросын телевизд өгсөн ярилцлагаас харахад энэ байдал дуусаж байгаа бололтой. Одоогоос 5 жилийн өмнө Европын улсууд болон Орос орныг оролцуулсан нэгдэл байгуулахыг санал болгож байсан, хэрвээ байгуулсан бол украины хий дамжуулах системийг шинэчлэж, дамжуулах хийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой байсан гэж тэр тэмдэглэлээ. Украин улсын гол түнш, Европын улсуудад хий нийлүүлэгч гол улсын хувьд Орос орныг украины хий дамжуулах системийн шинэчлэлд оруулах шаардлагатай байна гэж тэр үзэж байна. Ингэснээр европын улсууд, эрчим хүчний аюулгүй байдлын баталгаатай болж болно. Виктор Януковичийн засаг захиргааны гадаад бодлого түүний кадр ажилтануудаас ихээхэн шалтгаална гэж Иргэний нийгэмийн асуудал судалдаг төвийн дарга Виталий Кулик үзэж байна:
Януковичийн засаг захиргааны дипломат үйл ажиллагаанд нелеелж чадах гурван хүнийг нэрлэж байна. Эд бол Орос улсад суугаа Украины элчин сайд Константин Грищенко, Дээд Радын депутат Леонид Казара, Кучмагийн засаг захиргааны гадаад бодлогын удирдах газрын тэргүүн асан Анатолий Орёл нар юм. Эдний байр суурь Януковичд илүү танил юм. Тэд, Орос улстай хамтын ажиллагааг идэвхижуулж сайжруулах, олон талт бодлого баримтлахыг уриалдаг хүмүүс юм. Киевийн НАТО эвсэлтэй харьцах харилцаа бас чухал юм. Одоогийн байдалаар энэ асуудалд нэг их яарах хэрэггүй л бол уу! Янукович бямба гаригт оросын телевизд ярилцлага өгөхдөө, Москватай харилцах харьцаанд саад болж байсан энэ асуудлыг үнэн хэрэг дээр нь үгүй болголоо. Украины НАТО-той харьцах харилцаа тодорхойлогдсон цаашид өргөжихгүй гэж тэр мэдэгдлээ. Хэрвээ энэ асуудал хэзээ нэгэн цагт босож ирэх юм бол бүх ард түмний санал асуулагаар л шийднэ гэж Виктор Янукович онцлон тэмдэглэлээ.