Оросын иргэн Михаил Южный, Нидерландын Роттердам хотод болох теннисийн тэмцээний төгсгөлийн шатанд оролцох боллоо. Тэрээр хагас шигшээ тоглолтод, дэлхийн нэг номерын теннисчин Сербийн Новак Джоковичийг хожсон билээ. Хагас шигшээд оросын Николай Давыденког хожсон шведийн Робин Содерлингтэй Южный, 1.15 сая еврогийн шагналын сантай энэ тэмцээний төгсгөлийн шатанд тоглоно.