Донын Ростов хот, германы фашистуутаас чөлөөлөгдсний 67 жилийн ойгоо тэмдэглэж байна. «Ростовын тэнгэрийг хамгаалагчид», «Донын Ростовыг чөлөөлсөн гвардын баатаруудад», «Фашизмын золиос бологсодын дурсгалд» зэрэг дурсгалын цогцолборуудад амьд цэцгийн баглаа өргөнө. Хотын захиргааны мэдээгээр хотыг чөлөөлсөн дайчдаас 83 хүн л үлдээд байна. Тэдгээрт хүн бүрт мөнгөн тусламж үзүүлээд байна. Азовын музей, дархан цаазат газарт Эх орны их дайны үеийн «ТАСС-ын цонх» нэртэй ажиллаж байсан ухуулах хуудсны үзэсгэлэн гараад ажиллаж байна. Эх орны дайны үед ухуулах хуудаснууд үзэл сурталын хүчтэй зэвсэг болж байсан юм. Зарим нэг зураачид, жишээлбэл зураач Куприянов, Крылов, Ефимов нарын байгуулсан ухуулах хуудасны алдарт «Кукрыниксууд» болон яруу найрагчдыг Гитлер өөрийн хувийн дайсан гэж нэрлээд эчнээгээр цаазлах ял оноосон байлаа.