Оросын Буддын шашинтнууд өнөөдөр билгийн улиралын цагаан сарын баяраа тэмдэглэж байна. Сагаалган бол монгол хэлтэй ард түмнүүдийн 13-р зуунаас эхлэн тэмдэглэж байгаа хамгийн хүндтэй баярын нэг юм. Энэ баярыг хахир хүйтэн өвлийн даваж,урин дулаан хавартай золгож байгаагийн билэг тэмдэг болгож тэмдэглэдэг юм. Энэ баяр 15 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд буддын шашинтнууд гэрийн үүд хаалга ирэх зочин бүхэнд нээлттэй байдаг юм. Уламжлал ёсоор ахмадуудтайгаа очиж золгож, бэлэг барьдаг юм. баярын ширээг цагаан буюу сүүн идээ, хонины махаар чимдэг билээ. Буддын шашины хойт ургалд хамаардаг монгол хэлтэй ард түмний болон Түвдийн сахиус тэнгэр Балдан Лхам бурханд зориулсан их номыг Оросын буддын сүм хийдүүдэд урьд шөнийн турш хурлаа.