Ойрхи Дорнодын «дөрвөлийг» яаралтай хуралдуулахыг Орос улс санал болгож байна. Учир нь энэ бүс нутагт түгшүүртэй байдал бий болоод байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров Никарагуад хүрэлцэн ирснийхээ дараа мэдэгдлээ. Одоо болж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийн тулд «дөрвөлийн» сайд нарын хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг бид санал болгосон, тэдний зүгээс ч дэмжлэг хүлээгээд байна гэж тэр тэмдэглэлээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах асуудлын ирээдүй бүрхэг байна гэж сайд хэллээ. Суурин барих ажлаа 10 сараар зогсоосон шийдвэр гаргасан нь хангалттай биш гэж би үзэж байна, гэхдээ зөв чиглэлд хийсэн алхам юм гэж Лавров тэмдэглэлээ.