Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын буддын шашинтнуудыг билгийн улиралын цагаан сарын баяры нь тохиолдуулан баяр хүргэлээ. Буддын шашинтнуудын энэ сайхан баяр, сэтгэл санааны ариун ёс, оюун ухааны саруул, сайн үйлсийн эхлэлийг билэгддэг билээ. Өнөөдөр Оросын Буддын шашны байгуулагууд, залуучуудыг оюун ухаан, ёс суртахуун хүмүүжлээр хүмүүжүүлэх, үндэсдэн хоорондын яриа хэлэлцээ, нийгмийн зөвшилцөлийг бэхжүүлэх зэрэг амин чухал асуудлуудыг шийдэхэд идэвхитэй оролцож байна гэж баярын илгээлтэнд тэмдэглэжээ.