Тэшүүрчин Иван Скобрев, Ванкуверээс олимпын анхны медалийг Оросын шигшээ багт авчирлаа. Тэр 5000 метрийн зайн уралдааныг 6 минут 18 секундпнд туулж 3-р байр эзлэжээ. Олимпын дээд амжилт тогтоож алтан медаль хүртсэн голландын тэшүүрчин Свен Крамерээс тэр 4 секундээр хоцорсон байна. Өнөөдөр Ванкуверт болж байгаа өвлийн олимпын наадамд 5 цогц медалийн теле өрсөлдөх болно. Эхний медалийг 10 км-ын хурдтай уралдаанд биатлончид медалийн төлөө өрсөлдөнө. Дэлхийн цомын аврагын нийт дүнгээр тэргүүлэж яваа Евгений Устюговт Оросын шигшээ баг найдвар тавьж байна. Оросын хөгжөөн дэмжигчид чарганы тамирчин Альберт Демченког медаль авна гэдэгт итгэлтэй байна. Дөрвөн жилийн өмнө Туринд болсон Олимпын наадмаас тэр мөнгөн медаль хүртсэн билээ. Цанын 2 төрөлтийн хувийн уралдааны ялагчид тодроно. Эмэгтэй тэшүүрчдийн 3000 мянган метрийн зайн медальтангууд тодроно. Оросын хоккейн шигшээ багынхан Финляндын шигшээтэй тоглоно. Оросууд ихээхэн найдлага тавьж байгаа Европын аврага хос уран гулгагч Александр Смирнов Юко Кавагути нарын оролцох хос уран гулгалтын тэмцээний богино үзүүлбэр өнөөдөр бас эхлэнэ.