Украинд цас их унаснаас сүүлийн 3 хоног 500 орчим суурин цахилгаангүй болжээ. Одоогоор айл өрхөд цахилгаан өгөх ажил өрнөж байгаа тухай тус бүгд найрамдах улсын Онц байдлын яам уламжлав. Байгалийн гамшгийн улмаас нисэх буудал, хэд хэдэн зам хаагджээ. Автобусын 140 гаруй рейсийг өөрчилсөн байна. Хар тэнгис, Азовын тэнгист цаг агаарын байдал таагүй байна. Энд секундэд 30 метр хүртэл хүчтэй шуурч байна. Амралтын өдрүүдэд цас их унаж, дараа нь түр зогсоод, агаарын температур эрс унана гэж цаг уурчид таамаглаж байна