Зэвсэгт этгээдүүдийн эсрэг бямба гаригт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлсэн эвслийн хүчний эсрэг Афганистан дахь Талибан хөдөлгөөнийхөн ширүүн эсэргүүцэл үзүүлж байна. Тус улсын өмнөд муж Гильменд дахь Можах хотын төлөө тэмцэл үргэлжилж байна. Энэ хот “Талибан” хөдөлгөөн төвлөрдөг, мансууруулах бодис үйлдвэрлэх гол төв юм. НАТО-ийн мэдээгээр Талибан хөдөлгөөний 1500 зэвсэгт этгээд эсэргүүцэл үзүүлж байж магадгүй байна. Энэ ажиллагаанд Афганистаны арми, олон улсын эвслийн 15 мянган орчим цэргийн албан хаагч оролцож байна.