0Монгол нутагт гэрэл гэгээтэй, баяр жаргалаар дүүрэн Цагаан сарын баяр болж байна. Өнөөдөр битүүлгийн өдөр. Айл бүр баярын ширээ зассан байгаа. Ойр дотны хүмүүс, хамгийн эрхэм зочид ширээний ард сууна. Билгийн хуанлигаар шинэ оноо угтахад идээ будаа тэргүүтэн ямар чухал болохыг бид мэдэнэ. Та тавагтай идээ, бууз, ууц тэргүүтнийг баярын ширээнд тавьсан биз ээ.


0Битүүний өдөр сайн иддэг уламжлалтай. Билгийн хуанлигаар шинэ жилийн өмнө хамгийн хүндтэй лам уламжлал ёсоор ирэх жилийн өнгийг тодорхойлж, сүсэгтнүүдийн төлөө залбирдаг. Өнөөдөр манай нэвтрүүлэгт дорнын уламжлалыг сайн мэддэг, Москва дахь Сангхи буддын шашны байнгын төлөөлөгчийн газрын лам Санжаа оролцож байна. Түүнийг микрофоны өмнө урьяа:


0“Оросын дуу хоолой” радиогийн эрхэм сонсогчид оо, та бүхэнд билгийн хуанлигаар шинэ жилийн мэнд дэвшүүлье. Сүсэгтэн олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шар шороон үхэр жилийн дараа цагаан бар жил гарч байна. Амьдралын зохицолгооны бүтцийн дорнын системээр тэгээр төгсөж байгаа жил цагаан өнгөтэй, байгалийн гамшиг тохиохыг илтгэдэг. Монголчууд цагаан өнгийг гоо сайхан, цэвэр бүхнийг илтгэдэг гэж үздэг. Дорнын хуанлид бар хамгийн хүчтэй, зоригтой, хүндтэй амьтан байдаг. Тэр ухаантай, өгөөмөр, шийдэмгийн зан чанартай. Заримдаа урьдаас тааж, удирдах аргагүй. Барын энэ зан чанар ирж буй онд илрэхгүй гэж найдая. Бар жилд өөдрөг, шуурхай хариулж, авхаалжтай, идэвхтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч хүмүүс хожино. Энэ жил шургуу хөдөлмөрлөвөл зохих үр дүнг амсана. Бар хүчтэй дурладаг, үнэнч амьтан. Тэгэхлээр хувийн амьдралын тухайд хайр дурлалтай учирна. Тэгээд ч бар жил 2-р сарын 14-нд буюу дурлагсдын өдөр тохиож байна. Санжаа лам ярилцлагынхаа төгсгөлд хүн бүрт сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө. Бар жилдээ уйтгар гунигаас хол, баяр жаргалаар дүүрэн байхыг ерөөе. Зөрчил, таагүй бүхэн хуучин онтой улирах болтугай. Москва дахь Сангхи буддын шашны байнгын төлөөлөгчийн газрын лам Санжаа манай нэвтрүүлэгт оролцлоо. Монгол болон Орос улсын буддын шашны бүх сүм хийдэдг өнөөдөр сайн сайхан, харилцан ойлголцлыг бэлэгдсэн ном хурна.


0<

0сонсох

0>