Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, НҮБ энхийг сахиулах салбарт хамтран ажиллах сайхан боломжтой хэмээн Орос улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин баасан гаригт болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн юм. НҮБ бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэж дипломатч хэлэв. Орос улс энх тайвныг дэмжих үйл ажиллагаанд хүчин чадлаа нэмэх чиг шугам барьж байгааг Виталий Чуркин мөн тэмдэглэв. Одоо дэлхийн хэмжээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнд оросын 350 иргэн байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин гишүүн орны нутаг дэвсгэрт болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр бусад бүс нутагт энх тайван тогтоох ажиллагаанд оролцох боломжтой.