Канадын Ванкувер хотод өвлийн олимпийн 21 дэх наадам эхэллээ. Наадмын нээлтийн ёслолын ажиллагааны түүхэнд наадмын нээлт анх удаа 60 мянган үзэгчдийн суудалтай Би-СИ Плэйс спортын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоккейн шигшээ багийн ахлагч Алексей Морозов Орос улсын далбааг нээлтэд өргөж явлаа. Гүржийн шигшээ баг баасан гаригт бэлтгэлийн үеэр амь насаа алдсан гүржийн чаргаар гулгах спортын тамирчин Нодаре Кумариташвилийн дурсгалд гашуудлын туузтай зам дээр гарч ирэв. Театрчилсан тоглолтын төгсгөлд Ванкувер дахь Олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Жон Фрлонг болон Олон улсын олимпийн хорооны дарга Жак Рогге нарын мэндчилгээгээр өндөрлөв. Тэд Канадын төр засаг, ард иргэдэд хийсэн бүхэнд талархалаа. Тамирчид үлгэр дууриалал тул Олон улсын олимпийн хорооын ерөнхийлөгч тэмцээнд оролцож байгаа бүх хүнд олимпийн үзэл санаагаар уралдахыг уриаллаа. Өвлийн олимпийн наадмын бамбарыг хоккейчин Уэйн Гретцки, уулын цаначин Нэнси Грин, тэшүүрчин Катрина Лемэй-Доан, сагсан бөмбөгчин Стив Нэш зэрэг Канадын домогт таван тамирчин асаалаа. Ванкуверт болж байгаа олимпийн наадмын нээлтийг 3 сая орчим хүн үзжээ.