Монголчуудын хамгийн дуртай, хүндтэй баяр Цагаан сар гарахад хэдхэн хоног үлдлээ. Маргааш билгийн хуанлигаар улирч буй оноо үдэх битүүлгийн өдөр. Эрхэм сонсогч, та бүхэн гэртээ их цэвэрлэгээ хийж, баярын зоогоо бэлдсэн биз ээ. Баярын ширээ хэдий чинээ элбэг дэлбэг байна гарч буй жил төдий чинээ аятай тухтай байна. Гэр орноо цэвэрлэж, баярын идээ ундаагаа бэлтгэж дуусаагүй хүмүүс энэ ажлаа үргэлжлүүлээрэй. Манай нэвтрүүлгийг сонсоход энэ бүхэн саад болохгүй. Өнөөдөр сар шинийн баярын өмнө бид Монгол улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Ббүрэн Эрхт элчин сайд Д.Идэвхтэнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. Тэрээр 12-р сарын дундуур Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт итгэмжлэх жуух бичгээ барьсан юм. Тэрээр “Оросын дуу хоолой” радиод анх удаа ярилцлага өгч байна.  Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Д.Идэвхтэн улирч буй үхэр жил монгол-оросын харилцааг дүгнэж, ирээдүйн талаар ийнхүү ярилаа.
<сонсох>