“Улс үндэстэн материаллаг бус ёс суртахууны хувьд хөгжин цэцэглэхэд шинжлэх ухааны шүтээн” хэрэгтэй. Ерөнхийлөгч Д.Медведев Оросын шинжлэх ухааны өдөр ийм уриан дор дээд зэргийн технологийн салбарт амжилт гаргасан залуу эрдэмтдэд шагнал гардууллаа. Зөвлөлтийн бус орчин үеийн, оросын шинжлэх ухааныг шинэчлэх нь багагүй чухал юм. Шинжлэх ухааны талаарх бодлого азаар нааштай чиглэлд өөрчлөлгдөж буйг залуу эрдэмтэд сүүлийн жилүүдэд мэдэрч байна. Химич Алексей Князев, Алексей Бобровский, радио физикч Павел Белов, биофизикч Екатерина Шишацкий зэрэг эрдэмтдэд 2010 оны хүндтэй шагнал гардуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Екатерина Игоревна Шишацкая 1974 оны 10-р сарын 18-нд Красноярск хотод төрсөн юм. Красноярскийн анагаах ухааны улсын их сургууль дүүргэсэн тэрбээр 2003 онд дэд эрдэмтний диссертаци, 2009 онд 34 настайдаа докторын зэрэг хамгаалав. Нэрд гарсан залуу эрдэмтэн Екатерина Игоревна өөрийн бүтээлээр шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулж, Оросын эрдэм шинжилгээний сургуулийн нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулж, тэргүүн зэргийн зорилтыг биелүүлсэн. Тэрээр Оросын шинжлэх ухаан академийн болон олон улсын тэргүүлэх сэтгүүлд 100 орчим нийтлэл хэвлүүлжээ. Екатерина Европын газар дундын парламентын ассамблей ЕМРА европын тэргүүлэх төвүүдтэй хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний чуулга уулзалтад тогтмол илтгэл тавьж байна. Өнөөгийн байдлаар Е.И.Шишацкая анагаах ухааны салбарт дэлхийн зэрэглэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой Сибирийн холбооны их сургуулийн анагаах ухааны биологийн хэсгийн даргаар идэвхтэй ажиллаж байна. Ерөнхийлөгч 2,5 сая рубльтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг залуу эрдэмтэн бүрт өөрийн биеэр гардуулжээ. Энэ шагналын төлөө энэ жил 300 бүтээл өрсөлдсөн байна.