0Сибирийн Тюмень хотод эсгий гутлын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд тавьсан бүх үзмэрээс энэ гуталгүй Сибирийн тэсгим хүйтнийг давах аргагүй эсгий гутлын өөрчлөлтийг харах боломжтой. Тухайлал хонины ноосоор хийсэн янз бүрийн өнгөтэй эсгий гутал байна. 19-р зууны эцэст бүсгүйчүүлийн гоёж байсан өсгийтэй эсгий гутал их анхаарал татаж байна. Микросхем, тольны хэлтэрхий, хуучин цагны мөнгөлөг эд ангиар чимэглэсэн, тууз энэ тэртэй орчин үеийн эсгий гутал байна. Эсгий гутал хийх технологи он жил өнгөрсөн ч, өөрчлөгдсөнгүй. Урчууд энэ технологийг үе дамжуулан хадгалсаар байна.