Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн хоёрдугаар дайны түүхийг шударгаар ухаарахыг уриаллаа. Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчиль нарын уулзалтын дүн өнөө хир тайлбарлагчдын хэрэгсэл хэвээр байгааг тэрээр Ялтын бага хурлын 65 жилийн ойд зориулсан шинжээчдийн чуулга уулзалтад оролцогчдод хандсан илгээлтдээ тэмдэглэв. Дорвитой судалгааны зэрэгцээ тэр үед гаргасан шийдвэрийн агуулга, ач холбогдлыг санаатай гуйвуулсан Ялтын уулзалтын талаар хийсвэр дүгнэлт ч байна. Энэ уулзалтаар дайны дараах ертөнцийн суурийг тавьсаныг Сергей Лавров тэмдэглэв. Түүхийг улс төржүүлэх оролдлогыг Европыг хуваах шинэ чиг шугам гэхээс өөрөөр дүгнэхэд бэрх юм. ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчдын түүхэн уулзалтын талаар дүн шинжилгээ хийх Ялтын энэ удаагийн чуулга уулзалтад Орос улс болон гадаадын орнуудын шинжээчид цуглажээ.