Красноярскт өнөөдөр эхэлсэн эдийн засгийн чуулга уулзалтад гурван хэлэлцээрт гарын үсэг зурав. Оросын энэ хязгаарт нисэх онгоцны шинэ техник нийлүүлж, эрдэм шинжилгээ-техникийн ирээдүйтэй төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авч, металлургийн үйлдвэрийг сэргээхээр гэрээнд тусгасан байна. Чуулганд төр засаг, бизнес, нийгмийн мянга орчим төлөөлөгч оролцож байна. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Красноярскийн эдийн засгийн 7-р чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу орос улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүн зэргийн зорилт өөрчлөгдөхгүй хэмээн мэдэгдэв. Энэ бол дөрвөн “И” буюу тогтолцоо, инноваци, дэд бүтэц, хөрөнгө оруулалт юм. Энэ дөрвөн “И” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оюун ухаан гэсэн тав дахь “И” түшиглэх хэрэгтэй гэж Шувалов тэмдэглэв.