Орос улс дариа хуурай байлгах хэрэгтэй. Румынд пуужингийн систем байрлуулах Пентагоны төлөвлөгөөнд эргэлзэхээс аргагүй байна. Одоо цөмийн зэвсгийг хураах үйл явц, тухайлбал Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлах үйл явц зогсож болохыг цэргийн шинжээчид үгүйсгэхгүй байна. Харин АНУ, НАТО-ийн төлөөлөгчид ямар нэг бэрхшээл олж харахгүй байна. Тэд Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээр болон европ дахь америкийн пуужингийн систем хоорондоо ямар ч холбоогүй хэмээн тэд үзэж байна. Харин оросын шинжээчид өөр бодолтой байна. АНУ Румынд пуужингийн систем байрлуулахаар шийдсэн нь “Орос-НАТО”-ийн суурь хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. Тэгээд ч эвсэл бүр 1997 онд шинэ гишүүн орны нутаг дэвсгэрт нэмэлт зэвсэг байрлуулахгүй хэмээн амлаж байсан. Үүнээс гадна мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй техникийн шинжтэй аюул занал байна. Тухайлбал Румыний нутаг дэвсгэрээс америкийн пуужин амдан сөнөөгч пуужин харвасан тохиолдолд оросын пуужингийн халдлагыг сэрэмжлүүлэх хэрэгсэл аюул занал хэмээн хүлээн авч, хариу цохилт өгч болзошгүй. Орос улсад дунд тусгалтай пуужин байхгүй тул ийм зүйл болохгүй гэж америкийн цэргийнхэн тууштай баталж байна. Амгалан байдлыг алдагдуулж буй Иран дунд тусгалын пуужин боловсруулж байна. Гэхдээ Румынд байрлуулахаар төлөвлөж байгаа америкийн пуужин амдан сөнөөгч тун удахгүй Ираны дунд тусгалын пуужингаас гадна Оросын тив хоорондын баллистик пуужин устгаж магадгүй байна. Америкийн Эс-Эм-3 пуужингийн довтолгооноос хамгаалах системийг шинэчлэх төлөвлөгөөгөөр пуужингийн үзүүлэлтийг нэлээд дээшлүүлэх аж. Системийг бүс нутагт байрлуулахад радиолокацийн станц хэрэгтэй. Орос улс өөрийн радарыг ашиглахыг санал болгосон ч, америкчүүд энэ чиглэлээр хүртэл хамтран ажиллах бодолгүй байна. АНУ оросын радарын мэдээллийг ашиглахад бэлэн ч, үүнээс хамраарахыг хүсэхгүй байна гэж Пентагоын вэб хуудаст дипломат маягаар хэлжээ. Нөхцөл байдлыг тодруулахаар Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг болон Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Евсеевт хандсан юм.
АНУ өнөө хир Орос улсыг тэгш эрхтэй түнш хэмээн хүлээж авахгүй байна. Тиймээс Орос улсын өмнө Румынд пуужингийн довтолгооноос хамгаалах объект байрлуулахаар төлөвлөж байгаа баримт тавьж байна. Хэрэв АНУ бусад талаар хамтран ажиллах бодолтой байсан бол үүний өмнө ОХУ-тай зөвлөлдөх байсан. Сүүлийн саруудад орос-америкийн харилцаа илт дордож байна. Нэгдүгээрт СДЗ-1 гэрээг шинэ хэлэлцээрээр солихоор бэлтгэж байгаа энэ үед АНУ ийм алхам хийлээ. Үнэхээр утгагүй алхам. Мюнхенд болсон бага хурлын үер АНУ хэргийн талаар нэлээд хатуу байр суурь илэрхийлж, европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр байгуулах тухай Оросын саналыг хэрэгсээгүй юм. Тэгэхлээр орос-америкийн харилцааг дахин ачааллах тухай Барак Обамын мэдэгдэл жинтэй бус мэдээллийн шинжтэй байсан хэмээн дүгнэх байна. Румынд америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах объект байрлуулах төлөвлөгөөг оросын олон нийт АНУ-ын зүгээс хийж буй нөхөрсөг бус алхам хэмээн дүгнэж байна. Румыний хөрш орнууд ч гэсэн түгшиж байна. АНУ-аас Орос улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Байерли пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаарх яриа хэлэлцээ тасалдаагүй тухай өөрийн “ЖЖ” блогтоо тэмдэглэж, санал зөрөлдөөнийг арилгахыг оролджээ. Эс-Эм-3 пуужин амдан сөнөөгч байрлуулах тухай АНУ болон Румыний хооронд байгуулсан тохиролцоо нь хоёр талын асуудал хэмээн НАТО-ийн албан ёсны төлөөлөгч Жеймс Аппатура эрс хариулсан юм. Тэгэхлээр гурав дахь орныг түгшихгүй байхыг хүсч байна.