Финлянд улс “Хойд Урсгал” хийн хоолой тавихыг эцэслэн зөвшөөрлөө. Тус улсын өмнөд хэсгийн нэг бүс нутгийн засаг захиргаа хийн хоолой тавихыг баасан гаригт сайшаалаа. Финляндын засаг захиргаа өнгөрсөн оны 11-р сард хийн хоолой барихыг зөвшөөрсөн билээ. “Хойд урсгал” хийн хоолойг мэдлийнх нь усанд тавихыг Финлянд хамгийн сүүлд зөвшөөрсөн байна. Урьд Дани, Швед, Герман, Орос улс зөвшөөрсөн байгаа. “Хойд урсгал” хийн хоолойн төсөл нь Оросын хийг Европт экспортлох цоо шинэ маршрут юм. 1223 км урт, жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойг Оросын эргээс Германы эрэг хүртэл Балтын тэнгисийн ёроолоор тавина. Барилгын ажлыг энэ хавар эхэлнэ. Хийн хоолойн эхний хэсгийг 2011 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.