“Оросын төмөр зам” мөн Гугл компани “Москва-Владивосток чиглэлийн төмөр замын дагуу интернетээр аялах” интернет төсөл хэрэгжүүлж байна. Төмөр замын энэ чиглэлээр аялахын тулд өдөр галт тэрэгний цонхоор аялалын замыг дүрс бичлэгийн хальсанд 150 орчим цаг буулгасныг тусгай вэб хуудсаас үзэх боломжтой гэж тээврийн тус компанийн хэвлэлийн албанаас уламжлав. “Зорчигч Москвагаас Владивосток хүртэл интернетээр аялж, харин компьютерийн дэлгэц нь галт тэрэгний цонх болно. Галт тэрэг өнгөрдөг байгал тэрчигтээ харагдана” гэж Оросын төмөр зам компани уламжлав. Төмөр замын энэ маршрутын дурын цэгээс интернетээр аялах боломжтой.