Испани, оросын эрдэмтэд пүрэв гаригт сансрын шинэ дуран авайг анх удаа газар дээр туршлаа. “Ультрафиолет” дэлхийн сансрын ажиглалтын төслийн хүрээнд Оросын шинжлэх ухаан академийн одон орны Хүрээлэн, мөн Мадридын их сургуульд туршилт болов. Энэ нь Орос, Испани, Герман, Украин, Хятад зэрэг орны эрдэмтдийн хамтарсан төсөл юм. Сансрыг алсын зайнаас судлах боломжтой тул ийм ажиглалтын төв нэн шаардлагатай гэж одон орончид үзэж байна. АНУ Хаббл сансрын дуран авай хөөргөж, энэ чиглэлээр анхны алхам хийсэн юм. Харамсалтай нь энэ дуран авай алс одот ертөнцийг ажиглах боломжгүй байна.