Өнөөдөр өвлийн олимпийн наадам эхэлж байгаа Канадын Ванкувер хотод өнөөдөр "Орос ордон" нээгдлээ. Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд тэнд тамирчид, хөгжөөн дэмжигчид цуглаж, хүссэн хүн бүр дараагийн өвлийн наадам болох улс орны талаар илүү ихийг мэдэж авна. 2014 оны олимпийн наадмыг Хар тэнгисийн эргийн Оросын Сочи хотод зохион байгуулна. "Орос ордон"-ыг нээсэн нь Сочи хотыг танилцуулах олон улсын өргөн хэмжээтэй арга хэмжээ хэмээн В.Путин мэдэгдэв. Одоогийн болон ирээдүйн олимпийн наадмыг зохиох хоёр нийслэлийн хооронд Орос улсын ерөнхий сайд шууд ярилцах үеэр Сочи хотод барьж байгаа объектын тухай ярисан юм. Түүний хэлснээр ажил маш сайн хурдтай үргэлжилж байгаа, үүнийг үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа ОУОХ дүгнэсэн. Оросын ордонд цугласан оросын тамирчдад В.Путин Ванкуверт болох тэмцээнд амжилттай оролцож, Сочид болох наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамгийн нэр хүндтэй шагнал авахад түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Ванкувер хотод олимпийн бамбарыг авч явах бухий өндөрлөж байна. Олимпийн наадмын түүхэнд хамгийн хол газар бамбар авч явжээ. Олимпийн бамбарыг 106 өдөр Канадын гурван нутаг дэвсгэр, 10 мужийн 45 мянга орчим км замд авч явсан байна. Замдаа тус улсын 1037 суурин дайрчээ. Бамбар авч явах буухианд 12 мянга орчим хүн оролцсон байна. Хүн бүр 300 метр маршрутаар бамбар авч явжээ. Ванкувер хотод 2010 онд болох өвлийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд хоккейчин Алексей Морозов оросын далбааг өргөж явна. Хоккейчин тоглодог Казанийн "Ак Барса" клубын албан ёсны вэб хуудаст пүрэв гаригт энэ тухай мэдэгджээ. Оросын шигшээ багийн ахлагч Морозов дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн юм.