Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ажилд урьсан гадаадын иргэдийн цагаачлалын журмыг хөнгөвчлөх тухай хуулийн төслийг 3-р сарын 1 хүртэл бэлтгэж, Улсын Думд өргөн барихыг засгийн газарт үүрэг болголоо. Орос улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын болон эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагын урьсан дээд зэргийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн баримт бичгийг хянах хугацааг багасгаж, үйлчлэх хугацааг 3 жил хүртэл нэмэхийг төрийн тэргүүн санал болгожээ. Дээд зэргийн мэргэшсэн ажилтнуудад хязгаар тогтоох системээс татгалзах боломжийг судлахыг ерөнхийлөгч мөн санал болгов. Томск хотод 2-р сарын 2-нд болох зөвлөлгөөний төсгөлд Д.Медведев холбогдох үүрэг өгчээ.