Сочи хотын олимпийн наадмын зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй Оросын соёлын өдрүүд Ванкуверт эхэллээ. “Ванкуверт-2010 Сочи-2014 өдрүүд” ёслолын ажиллагааг Юрий Башметын удирдсан сифмони найрал хөгжмийн хамтлаг, мөн Санкт-Петербург хотын Мариинскийн театрын дуучин Ульяна Лопаткин нарын концертоор эхэллээ. Канадын нийслэлд 2-р сарын 12-нд эхлэх өвлийн олимпийн наадмын зэрэгцээ соёлын хөтөлбөр үргэлжилнэ гэж Орос улсын Засгийн газрын дэд сайд Александр Жуков мэдэгдэв. Энэ өдрүүдэд дараагийн өвлийн олимпийн наадмыг зохион явуулах Орос орны талаар наадамд оролцогчид илүү их мэдэж авна. Оросын коккейчин Алексей Морозов Ванкуверт болох олимпийн наадамд Оросын шигшээ баг тамирчдын далбааг авч явахаар болжээ.