ЗХУ-ын ардын жүжигчин, дуурийн нэрд гарсан дуучин Ирина Константиновна Архипова 86 насандаа Москва хотод нас нөгчив. Тэрээр Орос улсын Их театрын тайзнаа олон жил дуулсан юм. Ирина Архипова Лениний шагнал, Социалист хөдөлмөрийн баатар, Орос улсын төрийн шагнал хүртсэн нэгэн. Жорж Бизегийн Кармен дуурийн Кармены дүрд дуулсан нь дэлхий дахинаа алдаршсан юм. Ирина Архипова олон нийтийн, буяны, сурган хүмүүжүүлэх ажил эрхэлж байв. Залуу уран бүтээлчдийг хүмүүжүүлэхэд тэрээр үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.