Орос улсад метан нүүрс дээд зэргийн технологийн шинэ салбар бий боллоо. Баруун Сибирийн Талдины нүүрсний уурхайд 2-р сарын 12-нд нүүрсний давхаргаас метан олборлох Орос улсын анхны үйлдвэрийн цооногийг ашиглалтад орно гэж Кемерово мужийн захирагч Аман Тулеев өнөөдөр мэдэгдэв. “Уурхайчдын дайсан метаныг дэлхийн хэмжээнд эрчим хүчний нөөцийн эрэлт өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид үр ашигтай бизнес болгон хувирагна” хэмээн тэр тэмдэглэв. Зөвхөн Талдины нүүрсний уурхайн орд газраас 30 тэрбум шоо метр хүртэл метан олборлох боломжтой хэмээн “Газпром” компанийн шинжээчид тооцжээ. Кузбасст энэ хийн нөөц 13 триллион шоо метрээс давж байна. Газпром” компани төсөлд 1 тэрбум орчим рубль оруулсан бөгөөд өнөөгийн байдлаар шинэ салбарын суурийг бараг тэгээс байгуулж байна хэмээн Аман Тулеев хэллээ.