Москва хотод саяхан болсон бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хар занчтай, сахалтай залуу олны анхаарал татаж байлаа. Тэмцээний үеэр тэрээр Монголын шигшээ багийн нөөц тоглогчдын сандлаас нэг алхам ч холдоогүй юм. Сэтгүүлчид ламын зүүсэн албаны итгэмжлэх үнэмлэх, мөн оросоор “Троица” хэмээн бичсэн монголын шигшээ багийн өмсгөлийг нэг харан гайхан мөрөө хавчиж байлаа. Сахалтай энэ нууцлаг хүнтэй яагаад ч юм бэ, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс цөөн хүн уулзаж ярилцлаа. Бүх зүйл ижил дасал болсон сэтгүүлчдийг гайхшруулсан энэ ламтай манай сурвалжлагч Ольга Иванова эртнээс танил юм. Энэ хүн бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод оршдог үнэн алдартны шашны цорын ганц сүм Гэгээн Троицийн лам Алексей Трубач юм. Тэрээр Монгол улсад бөмбөгтэй хоккейн клуб байгуулжээ. Та манай сурвалжлагч лам Алексейтэй хийсэн ярилцлагаас дэлгэрэнгүйг сонирхоно уу. 
Монголын шигшээ багийн тамирчид Москвад болсон бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилттай оролцсон бэ? Та монголын шигшээ багт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? 
Тэмцээнд амжилттай сайн оролцсон. Манай залуус сайн тоглосон ч, шагналт байранд орсонгүй. Туршлага дутаж байна. Москвад болсон тэмцээнд оролцсон баг тамирчдаас манай тамирчид насаар хамгийн бага байна. Манай багт 15-23 насны залуус байгаа. Монгол улсад байнга оршин суудаг эцэг, эхийн аль нэг нь орос, монгол үндэстэн, орос нэртэй гурван хүүхэд байна. Үлдсэн тамирчид Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уугуул оршин суугчид улс орныхоо нэр хүндийг өргөж байна даа. Санхүүгийн бэрхшээлийн улмаас манай багт байнгын дасгалжуулагч алга. Хүүхдүүд өөрсдөө бэлтгэл хийдэг. Манай тамирчид сэтгэл зүйн зохих бэлтгэлгүй болох нь тоглолтоос харагдсан. Бидэнд хийх зүйл их байна. Сүмийн дэргэд бөмбөгтэй хоккейн клуб байгуулахад би хөндлөнгөөс хараад сууж чадаагүй. Олон хөвгүүдийн адилаар багадаа байрныхаа гадаа шайбтай хоккей тоглодог байв. Үүнээс хойш 27 жилийн дараа тэшүүртэй мөсөн талбайд гарах боллоо. Анх хүмүүсийн доог болохгүйн тулд үдэш орой хичээллэдэг байсан дараа нь аажмаар шавь нартайгаа хамт бэлтгэл хийх болсон. Одоо бүх тэмцээнд тэдэнтэй хамт явж байгаа. Энэ тэмцээнд Монголын шигшээ багийн цамц өмсөж байгаадаа бахархаж байна. Монголын ард түмэнд ямар нэг байдлаар ойр мэт санагдаж байна. Би тоглогч, дасгалжуулагч бус юуны түрүүнд лам хүн. Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн, Шведэд 2009 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би туслахын хувиар дасгалжуулагчийн хажууд байсан. Гэхдээ би багийн хувьд эцэг лам байна. Хүүхдүүд намайг ингэж дууддаг. Загалмайлаагүй монголчууд хүртэл намайг эцэг ламтан гэж дууддаг.
Шигшээ багийнхан “Троица” нэртэй цамц өмсчээ. Энэ нэрийг хэн өгсөн бэ?
Хүүхдүүд өөрсдөө ийм нэр өгсөн гэж Алексей Трубач ярилаа. Анх тэдэнд “Цагаан барс” нэр өгөхийг санал болгосон ч, тэд зөвлөлдөөд сүм Гэгээн Троиц нэртэй тэгвэл үүний дэргэдэх клубын баг Троица нэртэй байна гэж тэд шийдсэн. Манай клуб монголын анхны бөмбөгтэй хоккейн клуб, энэ клубын баазад түшиглэн 2008 онд Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийг байгуулсан юм. Орос хоккей монголд төдий л дэлгэрээгүй, гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцож байгаа цорын ганц багийн спорт юм.
Монгол-Канад эсвэл Монгол-Нидерландын тоглолтыг хаана үзэж болох вэ? Монголын шигшээ багт ямар ирээдүй байна? 
Хамгийн гол нь ирэх жил Казанид болох бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах дараагийн тэмцээнд одооноос бэлтгэх хэрэгтэй байна. Мэдээж хэрэг бид өмнөх туршлагаа харгалзах хэрэгтэй. Тэмцээний жагсаалтад дэгүүр байрт ороогүй ч, монголын шигшээ багийн тамирчид их хурдтай, нас залуу, их ирээдүйтэй болохыг Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэргэжилтнүүд тэмдэглэсэн. Багийн тоглох ур чадвар дээшилснийг өрсөлдөгч олон багийн дасгалжуулагчид хэлж байсан. Монголын шигшээ багийн хаалгач М.Баярсайханыг Шведийн нэгдүгээр дивизионы мэргэжлийн клубт тоглохыг урьсан. Орос, Казахстаны нэгдүгээр лигийн клубууд өөр дөрвөн тоглогчийг урих бодолтой байна. Гэхдээ залуус олон улсын тэмцээнд төрлөх багтаа тоглох эрхтэй байна. Оросын бөмбөгтэй хоккейн Холбооны дэмжлэгээр түр зурын бэрхшээлийг даван туулж, Монгол улсад бөмбөгтэй хоккейг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Спортын энэ төрлийг олимпийн хөтөлбөрт оруулах үйлсэд энэ хувь нэмэр болно.
Та бүхэн Улаанбаатар хотын Гэгээн Троицийн сүмийн лам, Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийн дасгалжуулагч Алексей Трубачтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>