Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахыг Хятад улс сайшаахгүй байна. АНУ-ын энэ алхам дэлхийн байдалд таагүй нөлөөлнө гэдэгт Хятад улсын удирдлага итгэлтэй багаа тухай БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Хуэй мэдэгдэв. Стратегийн өнөөгийн тэнцвэрт байдал, мөн тогтвортой байдлыг эвдэснээр хурцадмал байдлыг дэвэргэж болзошгүй хэмээн элчин сайд “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Пуужингийн систем байгуулах явдал нь үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтын эсрэг байна гэж дипломатч төгсгөлд нь хэллээ.