Орос улс хүмүүнлэгийн тусламжийн шугамаар Никарагуа, Монгол, Куба улсад Интервенцийн сангаас үр тариа илгээнэ. Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Оросын үр тариаг Аргентин, Бангладешт урт хугацаагаар арилжааны шугамаар экспортлох боломжийг судалж байна гэж Хөдөө аж ахуйн сайд хэллээ. Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр Хөдөө аж ахуйн тайлант жил /2009 оны 7-р сарын 1-ээс 2010 оны 7-р сарын 1/ үр тарианы экспортын боломж 20 сая гаруй тонн байна. Орос улс 2009 онд 97 сая тонн ургац авсан юм.