Дэлхийг хамарсан хямарлын дараа Азийн орнууд хамгийн түрүүнд сэргэж байна. Хятад улсын ДНБ-ий өсөлт 2009 онд 8 хувиас давж, 2010 онд 10 хувь хүрэх таамаг байна. Бүс нутгийн үлдсэн ихэнх орны үзүүлэлт үүнээс нэлээд бага байгаа ч, эерэг байна. Үүнээс гадна дэлхийн худалдаанд азийн орнуудын эзлэх хувь хэмжээ мэдэгдэхүйц өсчээ. Дэлхийн эдийн засгийн төв Өрнөдөөс Дорно зүг шилжиж байгаа бүх баримт байна. “Хятад улсад үйлдвэрлэв” бичигтэй тоглоом, хувцас, ахуйн техник хэрэгсэл олдохгүй улс дэлхийд байхгүй. Өрнөд үүнд нэлээд нөлөөлсөн. Тухайн үед БНХАУ-ын хямд ажиллах хүчний асар их нөөцөд түшиглэн аж үйлдвэрийн үйлдвэрлэлээ тэнд дуртай байгуулж байв. Харин хэдхэн жилийн дараа Хятад улс болон бүс нутгийн бусад улс дэлхийн зах зээлд баттай бэхжсэн байна. Түүгээр ч барахгүй нөлөө нь ихсэж байгаа бие даасан тоглогч болжээ. Хятад улс болон “Азийн эдийн засгийн бар” хэмээн нэрлэдэг Зүүн Өмнөд Азийн бусад орны байдал АНУ, эсвэл Герман улсыг бодвол илүү тогтвортой болохыг 2008 онд дэлхийг хамарсан эдийн засгийн хямарал харуулсан гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эдийн засагч-шинжээч Дмитрий Смыслов тэмдэглэв.  Хямарлын үед Хятадын гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн нь илт байсан. Тухайлбал 2009 онд Хятадын ДНБ 8 хувиар өссөн бол дэлхийн хэмжээнд бүхэлдээ энэ үзүүлэлт буурчээ. Санхүү эдийн засгийн хямарлын өнөөгийн нөхцөлд зүүн Өмнөд Азийн зарим орны байдал хөгжингүй орнуудынхаас илүү байна. Тэд энэ давуу талаа ямар нэг байдлаар ашиглаж, санхүүгийн системээ нэгтгэхийг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн орон Европ болон АНУ-ын биржүүдтэй эн зэрэгцэх үнэт цаасны нэгдсэн бирж байгуулах бодолтой байгааг энэ утгаар анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ тэнгэрийн оронд бүх зүйл сайн сайхан биш байна. Хүн амын олонх нь ядуу зүдүү аж төрж байгаа нь гол бэрхшээл юм. Худалдан авах чадвар муу байна. Дотоод эрэлтийн хомсдлыг экспортын орлогоор нөхөхөөс аргагүй байна гэж эдийн засагч Дмитрий Смыслов тайлбарлав.  Дотоодын эрэлт хомсдож байгаа тул ДНБ-ийн өсөлт эдийн засгийг халаана. Инфляцийг хөөрөгдөх аюултай ч, Хятадын төр засаг цаашид эдийн засгийн өсөлтийг барихыг хичээж байна. Үүний зэрэгцээ юанийн ханшны бэрхшээлтэй асуудал байна. Хятадын экспорт нэмэгдэж, ДНБ өссөнөөс үүдэн ханш өндөр байх учиртай. Тэгэхлээр Хятадын төр засаг өрнөдийн шаардлагыг биелүүлж, юанийн ханшийг өсгөх шаардлагатай болж байна. Экспортын өсөлт, ДНБ-ий өсөлтийг бүхэлд нь юу сааруулах вэ? Өнөөдөр Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ төв хэмээн ярихад эрт байна гэж шинжээч хэллээ. Гэхдээ тус улс ойрын ирээдүйд ийм төв болох урьтал бүх нөхцөл бүрдсэн. Одоо дэлхийд илт зонхилж байгаа төв гэж алга. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа зүүн Өмнөд Азийн орнууд тэр дундаа Хятад улс хараахан дэлхийн эдийн засгийн төв болох болоогүй.