Орос улсын засгийн газар 3-р сарын 15 хүртэл 2010-2011 онд нэмж хувьчлах тухай саналаа танилцуулах ёстой. Томск хотод 2-р сарын 2-нд болсон эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний төгсгөлд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев холбогдох үүрэг өглөө. Стратегийн хувьцаат нийгэмлэг, стратегийн байгууллагын жагсаалтад багтдаг улсын оролцоотой, хөрөнгө оруулах сонирхол татсан томоохон компанийг хувьчлах таамагласан төлөвлөгөөг нэмэх тухай ярьж байгааг тэрээр тэмдэглэв.