21-р зууны эхний 10 жилд 735 сэтгүүлч амь үрэгдсэнээс олонхийн амийг санаатай хөнөөжээ. Энэ арван жилийг сэтгүүлчдийн хувьд “хөнөөлт арван жил” хэмээн нэрлэсэн Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Дэлхийн 120 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн ерөнхий редакторуудыг нэгтгэдэг тус хүрээлэнгийн мэдээгээр Азид хамгийн олон буюу 238, Ойрх Дорнод, Хойд Африкт 202, Хойд болон Өмнөд Америкт 162, Европт 68 сэтгүүлч амь насаа алджээ. Арван жилийн хоёр дахь хагаст амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо эхний хагаст амь үрэгдсэн сэтгүүлчдээс 40 хувиар илүү байна. Энэ эмгэнэлт жагсаалтыг Ирак тэргүүлж байна. Тус улсад 10 жилд ажил үүргээ гүйцэтгэж явсан 170 сэтгүүлчийн амийг хөнөөжээ. Хоёрдугаар байрт Филиппин орж байна. Тус улсад 93 сэтгүүлч амь үрэгдсэнээс өнгөрсөн жил 32 сэтгүүлч амь насаа алджээ. Колумби энэ үзүүлэлтээр гуравдугаар байрт орж байна. Тэнд хэвлэл мэдээллийн 58 төлөөлөгч амь насаа алджээ.