Оросын антарктидын экспидиц 2012 онд мөсөн доорх эртний үлдэс Дорно нуурт нэвтрэхээр төлөвлөж байна. Антарктид болон Антарктидын эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч Владимир Липенков лхагва гаригт энэ тухай мэдэгдэв. Экспидицийнхэн Санкт-Петербургийн цөмийн физикийн хүрээлэнгийн бүтээсэн байгал орчинд халгүй инновацийн аппаратаар нуурын гадаргууг өрөмдөж байна. Мөсөн хуягийн хэт гүн цооногоос авсан чулуулгыг судлахад “Дорно нуур дэлхийн цорын ганц хэт цэвэр асар том усны систем” байж магадгүй гэсэн найдвар төрж байна гэж хүрээлэнгийн төлөөлөгч тэмдэглэв. Дорно нуур Антарктидын мөсөн доорх хамгийн том нуур юм. Баян бүрд 300 сая гаруй жил агаар мандалтай холбогдоогүй онцлогтой. Нуурын усанд шинжлэх ухаанд мэдэгдээгүй амьд организм байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Мөсөн дооорх нуурыг эрдэмтэд бүр 1960-1970 онд баталсан юм. Дорно нуурыг саяхан Орос, британийн туйл судлаачдын хамтын хүчин чармайлтаар 1996 онд нээсэн байна.