Ерөнхийлөгч Д.Медведев улс орны эдийн засгийн шинэчлэл, технологийн хөгжлийн асуудал эрхэлсэн комиссийн хуралдаан явуулахаар Сибирийн Томск хотод ирлээ.  Уулзалтын гол сэдэв эдийн засгийн шинэчлэлийн үйл явцад хувийн компани хувь нэмэр оруулах тухай байна. Тухайлбал улсаас тусламж авсан хирнээ хөрөнгө оруулалтын төсөл болон инновацийн үйл ажиллагаа эрхэлдэггүй компанийн хариуцлагыг хэлэлцэнэ. Д.Медведев Томск хотод хийж буй айлчлалын хүрээнд тус хотын электрон механикийн үйлдвэрт очиж, Томскийн политехникийн их сургуулийн байгуулсан инновацийн жижиг компанийн бүтээгдэхүүнийг сонирхож, их сургуулийн оюутнуудтай ярилцана. Төрийн тэргүүн бүс нутгийн дарга Виктор Кресстэй уулзана.