ЗХУ задарч, ТУХН-ийн орнуудын бүтцэд багтсан орнууд батлан хамгаалахын нэгдсэн орон зайгаа хадгалах нь чухал байсан. Гишүүн орон бүрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, түрэмгийллээс хамтран хамгаалах, дэлхийд нүүрлэж байгаа аюул заналаас сэргийлж, арилгахад чиглэсэн хамтын аюулгүй байдлын тухай гэрээг боловсруулсан юм. Энх тайвныг эрхэмлэхийн зэрэгцээ дурын хэрэгслээр энэ зорилтод хүрэхээр шийдсэн байна. Байгууллагын гишүүдийн 1995 оны 2-р сарын 10-нд болсон дээд хэмжээний уулзалтаар баталсан хамтын аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ тухай дурдсан байдаг. Хамтын ауюлгүй байдлын гэрээний гишүүн орнууд /2002 оноос ХАБГБ болсон/ улс төр, цэргийн харилцаанд ганц ч орон эсвэл эвслийн орнуудыг дайснаа хэмээн үзэхгүй, мөн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх орныг тэгш эрхт түнш хэмээн үзэж байгаа нь үзэл баримтлалын гол санааны нэг юм. Энгийн үгээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/ НАТО-ийн сөргөлдөгч байгууллага биш юм. Түүгээр ч барахгүй ХАБГБ бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт цэргийн бусад холбоотон юуны түрүүнд эвсэлтэй илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна. ХАБГБ-ын боломжийг ашиглах нь өрнөдийн ашиг сонирхолд нийцэж байгаа ч, Брюссель харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэхгүй байна гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Андрей Грозин тэмдэглэв. Өнөө хир НАТО тивд болж байгаа олон үйл явцыг хуучин байр сууринаас авч үзэж байна. Өрнөдийн ашиг сонирхолд нийцсэн ч бай аливаа асуудлыг шийдэхэд ХАБГБ-ын нөлөө ихэснэ хэмээн тэнд болгоомжилж байгаа бололтой. Умард Атлантын эвсэл Афганистаны шугамаар ХАБГБ-тай хэрхэн хамтран ажиллаж байгааг харцагаая. Америкчүүд болон тэдний өрнөдийн холбоотнуудын хувьд Афганистаны асуудал хамгийн хөндүүр сэдэв байна. Үүнийг шийдэхийн тулд тэд Орос эсвэл Хятад улстай тусдаа түншилж, энэ асуудлыг шийдэхэд Ираныг оролцуулахад хүртэл бэлэн байна. Афганистаны асуудлыг шийдэхэд ХАБГБ-ын боломжийг ашиглах асуудлыг хэлэлцэхийг НАТО саяхан зөвшөөрсөн ч, ямар ч үүрэггүй зөвлөлгөөн, тодорхой бус хэлэлцүүлэг, хоосон ярихаас хэтрэхгүй байна. НАТО хоёр жилийн өмнө хөндлөнгийн цэргийн нэгдэлтэй эрх тэгш хамтран ажиллах боломжийг бодож ч зүрхлэхгүй байсан. Одоо харин энэ тухай ярьж эхэллээ. ХАБГБ болон НАТО европ төдийгүй тивийн аюулгүй байдлыг төгс систем байгуулахад хувь нэмэр оруулах чадалтай гэх ойлголт бий болжээ. Үүний зэрэгцээ ХАБГБ олон улсын аюулгүй байдлын бүтцэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна. Өнгөрсөн жил ХАБГБ-ын баазад Шуурхай хариулах хамтын хүчин байгуулахаар шийдсэн. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа тэр дундаа НҮБ-ын ивээлд болох энхийг сахиулах ажиллагаанд энэ механизмыг ашиглах боломжтой. Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад ХАБГБ-ын туршлага, боломж үр нөлөөтэй түлхэц болно. ХАБГБ-ын гишүүн орнууд энэ чиглэлээр илүү үр бүтээлтэй ажил явуулахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар байгууллагын хооронд хамтран ажиллах тухай тогтоолын төсөл батлахыг санаачилсан юм. Тэгвэл НАТО бүх талаар харилцан түншлэх ашиг тусыг хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй.