0Орос-хятадын худалдаа 2010 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Разов лхагва гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. “Шинэ онд хоёр талын худалдаа 2008 оны түвшинд хүрч байгаа тухай ярих нь миний бодлоор илүү бодитой” гэж Разов хэллээ. Орос-хятадын худалдаанд хямарал үнэхээр сөргөөр нөлөөлсөн. Бараа эргэлтийн хэмжээ гуравны нэгээр буурч, 39 мянган долларт арай хүрэхгүй байна” гэж дипломат мэдэгдлээ. Хоёр орны бараа эргэлт 2009 онд 32 хувиар буурч, 38,8 тэрбум доллар болсон нь Хятадад суугаа ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн мягмар гаригт танилцуулсан албан ёсны мэдээнээс тодорхой байна. Жилийн өмнө хоёр орны бараа эргэлт 56,8 тэрбум долларт хүрч байсан юм. “Оросын гадаад худалдааны түншүүдийн дунд Хятад улс манлайлах байр сууриа алдаагүй” гэж Разов тэмдэглэв. ОХУ-тай хийж буй бараа эргэлтийн хэмжээгээр БНХАУ Герман, Нидерландын дараа гуравдугаар байрт, оросын зах зээлд бараа таваар нийлүүлдэг гадаадын нийлүүлэгчдээс нэгдүгээр байрт орж байна. Элчин сайдын хэлснээр, “ардын аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа тул оросын экспортын түүхий эдийн олон бүтээгдэхүүний эрэлт Хятадад тогтвортой байна”. “Хятадын бүтээгдэхүүнийг Орос улсад экспортлох тухайд дотоодын эдийн засаг сэргэж, хүн амын орлого өссөнөөр улсад бөс даавуунаас өгсүүлээд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг Орос нийлүүлэх хятадын өргөн нэрийн бараа бүтээгдэхүүн ихэснэ” хэмээн дипломатч хэллээ.