Оросын цагдаагийн ажилд орчин үеийн технологи нэвтрүүлснээр 2009 онд гудамжны гэмт хэргийг бууруулж, 19 мянга гаруй гэмт хэрэг илрүүллээ хэмээн ОХУ-ын ДХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев хэллээ. “Цагдаагийн анги нэгтгэлийг техникээр хангасны ачаар манай оронд гудамжны хэмээн нэрлэдэг гэмт хэрэг буурсан. Энэ үзүүлэлт 6,4 хувьтай байсан гэж Р.Нургалиев лхагва гаригт “Цагдаагийн долгион” радио станцад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Дотоод хэргийн яамны байгууллагын үйл ажиллагаанд тэргүүн зэргийн мэдээлэл технологи нэвтрүүлж, удирдах системийг оновчтой болгосноор ийм үр дүнд хүрлээ гэж сайд хэлэв. “Цогц арга хэмжээний дүнд 19 мянга гаруй гэмт хэргийг халуун мөрөөр, мөн захиргааны нэг сая гаруй зөрчил илрүүлсэн” гэж Р.Нургалиев мэдэгдлээ.“Аюулгүй хот” аппарат-программын цогц төслийн хүрээнд ОХУ-ын 50 субъектад “иргэн-цагдаа” шуурхай холбоо барих 7,3 мянган төхөөрөг, мөн 199 мянган орчим ажиглалтын камер байрлуулжээ.