0Орос улсын төсвийн хөрөнгийг тэргүүн зэргийн төсөлд төвлөрүүлнэ. Засгийн газрын 2010-2012 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр ерөнхий сайд В.Путин мягмар гаригт энэ тухай мэдэгдэв. Байгууллагын технологийн хоцрогдлыг арилгах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн төслийн тухай тэрээр ярьж байлаа. Өнөөгийн байдлаар засгийн газрын нөөц хязгаарлагдмал, холбооны төсөв алдагдалтай байгаа тухай засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан тэрээр зардлын үр ашгийг дээшлүүлэхийг шаардлаа. В.Путин боловсролыг шинэчлэхэд хуваарилж байгаа хөрөнгийн хэмжээг жишээ болгон иш татав. Түүхий хэлснээр 2010 онд энэ зорилгод 2,9 тэрбум рубль, харин мэргэжлийн боловсролд бүхэлдээ 450 тэрбум рубль хуваарилна. “Энэ бүх мөнгийг үр ашигтай зарцуулж, шинэчлэлд чиглүүлэх хэрэгтэй” гэж тэрээр иш татан мэдээлэв. В.Путины хэлснээр “дээр дурдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хууль боловсруулах нөр их ажил хийх хэрэгтэй”.