Янз бүрийн салбарт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тэнд байгаа саад тотгорыг арилгах нь Орос улсын тэргүүн зэргийн зорилт юм. Ингэснээр эдийн засагт хөрөнгө оруулалтын урсгалыг түргэсгэж, нийгмийн чухал асуудлыг шуурхай шийдэх боломжтой болно. Москва хотноо болж байгаа тэргүүлэх эдийн засагч, түшмэд, бизнес эрхлэгч, хууль тогтоочдын цугласан Бүх оросын форумын үеэр энэ тухай ярилаа.
Форумын үеэр хүчирхэг аж үйлдвэр, тээвэр, мэдээлэл-харилцаа холбооны дэд бүтэц байгуулах тухай хэлэлцлээ. Хямарлын үеэр хэд хэдэн төслийг төсвөөс оновчтой санхүүжүүлэх шаардлагатай болсон. Теле- болон мэдээлэл-харилцаа холбооны салбар хямаралд хамгийн бага өртсөн гэж  "Оросын дуу хоолой" радио компанийн дарга Андрей Быстрицкий хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үүнд цаасан технологиос холдож, цахим засгийн газрыг цогцлуулах нь тэргүүн зэргийн зорилт байна. Ай-Ти технологи ашигласнаар оросын радио компани тэр дундаа "Оросын дуу хоолой" радиогийн боломжийг шинэ түвшинд гаргаж байна.
Ингэснээр сонсогчдын тоо тэр дундаа дэлхийн сонсогчдын тоо нэмэгдэнэ. Мэдээллийн ийм хэмжээний эх сурвалжтай ч, бид сонсогчдоо тодорхой сегментэд хуваах хэрэгтэй байна гэж А.Быстрицкий мэдэгдэв.  Мэдээж хэрэг шинэ технологи  гайхалтай. Үүрэн телефон утас, үүрэн телефон интернет энгийн жишээ байна. Энэ үнэхээр гайхалтай дэвшилтэй эд. "Оросын дуу хоолой" радиогийн удирдлагын үзэж байгаагаар мэдээлэл-харилцаа холбооны салбарт төр засаг-хувийн түншлэл тухайлбал радиогийн хувьд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх, дохио хүргэх, технологи хөгжүүлэх зэрэг чиглэл байж болох бөгөөд үүнд хөрөнгө оруулахад бизнесийнхэнд тэр бүр хүртээмжтэй биш байна. Энд хамтран ажиллах өргөн талбар байна гэж "Оросын дуу хоолой"  радиогийн тэргүүн үзэж байна.