Oрос улсын ерөнхийлөгч Д.Медведев Украины ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргасанд Виктор Януковичид баяр хүргэлээ. Украинд болсон сонгуулийн кампанит ажлыг олон улсын ажиглагчид өндөр үнэлснийг Д.Медведев утсаар ярихдаа тэмдэглэсэн хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь үе 2-р сарын 7-нд болсон юм. Протоколыг бараг 100 хувь боловсруулсны дараа Украины Сонгуулийн төв комиссийн мэдээлснээр Виктор Янукович ерөнхий сайд Юлия Тимошенкогоос 3 гаруй хувиар илүү санал авчээ. Украины шинэ удирдлага Орос улстай бүх талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж, жинхэнэ сайн хөршийн харилцаа тогтоох хоёр ард түмний итгэл найдварыг амьдралд хэрэгжүүлнэ хэмээн найдаж байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн яам илэрхийллээ.