“Крузенштерн” дарвуулт хөлөг онгоц Ванкуверт болох өвлийн олимпийн 21 дэх наадамд Орос улсын нэг бэлэг тэмдэг төдийгүй дэлхийн спортын энэ баярын гол дурсгал байна. Аугаа эх орны дайнд ялсны 65 жилийн ойг тохиолдуулан Атлантын далайгаар олон улсын аялал хийсэн энэ дарвуулт онгоц одоо Канадын эрэг орчимд байгаа бөгөөд лхагва гаригт цагаан олимпийн наадмын нийслэлд очино. Дарвуулт онгоц Ванкуверт орж ирэх мөчид сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулна. Албан ёсны төлөөлөгчдөөс гадна нутгийн оршин суугч, Орос улсын олимпийн шигшээ багийн тамирчид дарвуулт онгоцны гэрэл зургийн хэд хэдэн үзэсгэлэн сонирхоно. Дарвуулт онгоцонд хар тэнгисийн Сочи хотод болох Олимпийн наадам-2014 бэлэг тэмдэг бүхий далбаа байрлуулжээ.