0Япон улсад 2-р сарын 7-нд “хойд нутаг дэвсгэрийн” өдрийг тэмдэглэж байгаа нь Орос улстай тогтоосон сайн хөршийг харилцааг хөгжүүлэхэд түлхэц болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уламжлав. Энэ “өдрийн” үзэл баримтлал нутаг дэвсгэрийн санаархалыг бэхжүүлэхэд чиглэсэн гэдэгт Москва итгэлтэй байна. Хоёр тал хүлээн зөвшөөрөх шийдвэр хайх нь Япон улстай энхийн гэрээ байгуулах Орос улсын байр суурь билээ. Хэрэв энэ асуудлаар тэгш, хүндэтгэлтэй яриа хэлэлцээ хийвэл энэ ажил илүү үр нөлөөтэй байна гэж Оросын Гадаад хэргийн яаманд тэмдэглэжээ. Япон улсын санаархаж байгаа Өмнөд Курилын арал нь дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын мэдэлд орсныг Москва нэг бус удаа сануулж байгаа юм.