Орос улс Афганистан дахь эвслийн хүчний цэргийн ажиллагаанд оролцохгүй. ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев энэ тухай уламжлав. НАТО-ийн албан ёсны төлөөлөгчид оросын цэргийг Афганистанд илгээхийг Москвагаас хүссэн юм. Афганистаны асуудлыг цэргийн бус тайван арга замаар шийдэнэ гэж Патрушев хэллээ. Үүний оронд Орос улс цэргийн ачааг өөрийн нутгаар тээвэрлэх асуудлыг судалж магадгүй байна.